“Дижитал Маркет ББСБ” ХХК нь үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын холбогдох стандарт, зарчим, зохицуулалтын шаардлагад нийцүүлэн, хариуцлагатай, ил тод, ёс зүйтэй байдлаар хэрэгжүүлэхийг эрхэмлэн ажилладаг.
“Дижитал Маркет ББСБ” ХХК нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, зохицуулалтын шаардлага, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force, FATF)-ын зөвлөмж, түүнчлэн олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, зарчимд нийцүүлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) бодлого, журам, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг.
“Дижитал Маркет ББСБ” ХХК нь өөрийн үйлчилгээг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх (МУТС) болон санхүүгийн гэмт хэрэгт ашиглагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагыг хангах зорилгоор харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Олон улсын мөнгөн гуйвуулга нь дундын дамжуулагч байгууллагаар дамжин хийгддэг тул шилжүүлэгч, хүлээн авагчийн мэдээлэл болон гүйлгээний зориулалт нь бүрэн, үнэн зөв байх шаардлагатай.