Үйлчилгээний нөхцөл
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү үйлчилгээний ерөнхий нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь “Дижитал Маркет” ББСБ ХХК (цаашид “ББСБ” гэх) болон Dpay аппликейшнд бүртгүүлж, үйлчилгээг ашиглаж буй харилцагч (цаашид “Харилцагч” гэх)-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулна. Харилцагч Dpay аппликейшнд бүртгүүлж, энэхүү Нөхцөлтэй танилцан цахим хэлбэрээр зөвшөөрснөөр гэрээ байгуулсанд тооцно. Цахим зөвшөөрөл нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.
1.2. ББСБ нь хууль тогтоомжид нийцүүлэн энэхүү Нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлтийн агуулга, хүчин төгөлдөр болох огноог Харилцагчид Dpay аппликейшн, бүртгэлтэй цахим шуудан эсхүл бусад боломжит сувгаар урьдчилан мэдэгдэнэ. Өөрчлөлттэй санал нийлэхгүй Харилцагч нь өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө ББСБ-д хүсэлт гаргаж, үйлчилгээг цуцлах эрхтэй. Цуцлах хүртэл үүссэн төлбөр, гүйлгээ болон бусад үүрэг хэвээр үлдэнэ.
1.3. Талууд энэхүү Нөхцөлийг сайн дурын үндсэн дээр байгуулж, түүний агуулгатай танилцсан байна. Үйлчилгээтэй холбоотой харилцаанд Монгол Улсын Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөнө.
1.4. Энэхүү Нөхцөлөөр Харилцагчийн хүсэлтийн дагуу мөнгөн хөрөнгийг ББСБ болон түүний гэрээт байгууллагаар дамжуулан гадаад улс руу шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд валют хөрвүүлэх, үйлчилгээний шимтгэл, хураамж тооцох, Харилцагчийн мэдээллийг хуульд нийцүүлэн цуглуулах, боловсруулах, хадгалах, гүйлгээг шалгах, хуульд заасан үндэслэлээр гүйлгээг түр зогсоохтой холбоотой харилцааг зохицуулна.
1.5. Валютын ханш, үйлчилгээний шимтгэл, хураамж болон гүйлгээний лимитийг Dpay аппликейшн болон ББСБ-ын албан ёсны сувгаар мэдээлнэ. Гүйлгээ хийхээс өмнө Харилцагч тухайн гүйлгээнд хамаарах ханш, шимтгэл, хүлээн авагчид очих дүн болон бусад нөхцөлийг шалгаж баталгаажуулна.
1.6. Dpay аппликейшнд харагдах үлдэгдэл, гүйлгээний төлөв нь системд бүртгэгдсэн мэдээллийг илэрхийлэх бөгөөд гүйлгээний төрөл, үйлчилгээний нөхцөл, хууль тогтоомж болон бүртгэл, тайлагналын шаардлагын дагуу дотоод бүртгэлд тусгана.
1.7. Харилцагч бүртгүүлэх болон үйлчилгээ авахдаа дараах мэдээлэл, мэдэгдлийг үнэн зөв гаргаж, мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд шинэчилнэ.
1.7.1. Харилцагч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулах эрх зүйн чадамжтай бөгөөд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих мэдээлэл, оршин суугаа хаяг болон ББСБ-аас шаардсан бусад мэдээллийг үнэн зөв өгсөн байна.
1.7.2. Харилцагчийн шилжүүлж буй мөнгөн хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй бөгөөд гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагаанаас олсон орлого биш болохыг баталгаажуулна. ББСБ шаардлагатай тохиолдолд хөрөнгийн эх үүсвэр, гүйлгээний зорилгыг нотлох баримт шаардаж болно.
1.7.3. Харилцагч өөрийн бүртгэлийн мэдээлэл, нууц үг, ПИН код болон баталгаажуулалтын хэрэгслийг хамгаалж, бусдад ашиглуулахгүй байх үүрэгтэй.
1.8. Харилцагч би дараах зөвшөөрлийг ББСБ-д энэхүү гэрээний дагуу олгосон болно.
1.8.1. Тухайн мөнгөн хөрөнгийн гуйвуулгын шимтгэл, хураамжийг авах.
1.8.2. Мөнгөн хөрөнгийг харилцагчийн тодорхойлсон этгээдэд шилжүүлж олгох.
1.8.3. Энэхүү системд оруулсан харилцагчийн мэдээллийг хүлээн авах, хадгалах, ББСБ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах зорилгоор боловсруулалт хийх.
1.8.4. Харилцагчийн Dpay аппад байршуулсан мөнгөн хөрөнгө, цахим мөнгө болон ашиглах боломжтой үлдэгдлийг үйлчилгээний зориулалт, гүйлгээний төрөл, лимитийн дагуу системийн дотоод бүртгэл дээр ангилан бүртгэх, шилжүүлэн тооцох, шаардлагатай тохиолдолд зориулалтаар ялган ангилах.
1.8.5. Олон улсын болон Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар тодорхойлсон сэжигтэй гүйлгээ байх тохиолдолд мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг түр зогсоох, төрийн эрх бүхий байгууллагад мэдээлүүлэх.
1.8.6. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс ББСБ нь харилцагчдад тодорхой нууцлал бүхий кодыг Dpay апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч тал нотлоогүй тохиолдолд тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг хүлээн зөвшөөрсөн болно.
1.8.7. Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх, мэдээллийн аюулгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэх мэт эдийн засгийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж олсон, олсон байж болзошгүй, сэжигтэй мөнгөн хөрөнгө харилцагчийн дансанд орсон, андуурсан болон алдаатай гүйлгээ хийгдсэн тохиолдолд түүний мөнгө шилжүүлэхээр байршуулсан мөнгөн хөрөнгөөс хууль тогтоомжид нийцүүлэн тухайн дүнгээр битүүмжлэл хийх, мөнгөн хөрөнгийг буцаан суутган шилжүүлэхийг ББСБ-д зөвшөөрч байна.
1.8.8. ББСБ-ын системийн доголдол, техникийн саатлаас үүдэн харилцагчийн мөнгө хүлээн авах дансанд давхар болон илүү дүнгээр гүйлгээ хийгдсэн тохиолдолд ББСБ-ын давхар болон илүү мөнгөн дүнгээр хийгдсэн мөнгөн хөрөнгийг түүний мөнгө шилжүүлэхээр байршуулсан мөнгөн хөрөнгөөс хууль тогтоомжид нийцүүлэн суутган авах, битүүмж хийхийг зөвшөөрч байна.
ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭ
2.1. ББСБ нь харилцагчдад энэхүү гэрээний дагуу дараах үйлчилгээг үзүүлнэ.
2.1.1. Харилцагчид Dpay аппаар дамжуулан цахим бүртгэл үүсгэнэ.
2.1.2. Үүссэн цахим бүртгэлийн дагуу харилцагч өөрийн шилжүүлэх мөнгөн хөрөнгийг Dpay аппын нэрлэж заасан дансанд түр байршуулж, ББСБ-ын гэрээт байгууллагаар дамжуулан үйлчилгээ үзүүлж буй улс руу илгээх хүсэлт гаргана.
2.1.3. Харилцагчийн хийсэн орлогын гүйлгээг тухайн гүйлгээний зориулалт, хэрэглэгчийн сонгосон үйлчилгээ, системийн автоматаар тодорхойлсон нөхцөл, холбогдох лимит болон хууль тогтоомжийн шаардлагад үндэслэн төлбөр тооцоо, цахим мөнгөний үйлчилгээ эсхүл мөнгөн гуйвуулгын зориулалтаар дотоод бүртгэлд ангилан бүртгэж болно.
2.1.4. Харилцагчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу ББСБ-ын гэрээт байгууллагаар дамжуулан үйлчилгээ үзүүлж буй гадаад улс руу мөнгөн гуйвуулгыг Dpay аппын зарласан хугацаанд шилжүүлэх бөгөөд үнийн дүнгээс Dpay аппын тухайн өдрийн зарласан тарифын дагуу шимтгэл авна.
2.1.5. Мөнгөн гуйвуулга, дотоод шилжүүлэг, QR төлбөр, худалдан авалт, билл төлөлт болон бусад төлбөр тооцооны үйлчилгээ авах үед харилцагчийн үлдэгдлийн ашиглалт нь тухайн үйлчилгээний нөхцөл, лимит болон системийн шаардлагын дагуу автоматаар тооцогдоно.
2.1.6. Мөнгөн хөрөнгийг шилжүүлсний дараа Dpay аппын нэрлэж, заасан дансанд түр байршуулсан үлдэгдэл мөнгөн хөрөнгийг ББСБ буцаан шилжүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд харилцагч өөрөө буцаан татаж авна.
2.1.7. Харилцагч нь Dpay аппын нэрлэж, заасан дансанд түр байршуулсан гуйвуулах мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тохиолдолд ББСБ гуйвуулгыг аль ч тохиолдолд хийхгүй бөгөөд ББСБ-д санхүүгийн үүрэг үүсгэхгүй.
2.1.8. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс ББСБ нь харилцагчдад тодорхой нууцлал бүхий кодыг Dpay апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд өгөх үүрэгтэй.
2.1.9. Мөн тухайн харилцагчийн нэр дээр гадаад улс орноос ирсэн мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгнө.
2.2. Үйлчилгээний төрлийг ББСБ өөрийн санаачилгаар нэмэгдүүлэх, хасах тохиолдолд Харилцагчид Dpay аппаар дамжуулан мэдэгдэх бөгөөд тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ББСБ-д цахим шууданээр 3 хоногийн дотор мэдэгдэх ба мэдэгдээгүй тохиолдолд тухайн гэрээний нэмэлт нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд аливаа мөнгөн гуйвуулгыг нэмэлт нөхцөлийн дагуу ББСБ гүйцэтгэнэ.
2.3. ББСБ нь Dpay аппаар дамжуулан үйлчилгээ авч буй харилцагч нарт бонус оноо олгоно.
2.4. Бонус оноо тооцох, олгох, ашиглах, хүчинтэй хугацааг тогтоох, түдгэлзүүлэх нөхцөлийг ББСБ дангаар тогтоож, бонус онооны нөхцөлд орсон өөрчлөлтийг Dpay аппаар дамжуулан хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
2.4.1. Бонус оноо нь мөнгөн хөрөнгө биш бөгөөд бэлэн мөнгө хэлбэрээр авах, гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдах зэрэг аливаа арилжааны зориулалтаар ашиглах боломжгүй.
2.4.2. Бонус оноог зөвхөн Dpay аппад заасан зориулалтаар ашиглана.
2.4.3. Олгогдсон бонус оноо нь ББСБ-аас тогтоосон хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаа дууссаны дараа автоматаар хүчингүй болно.
2.4.4. Бонус оноотой холбоотой аливаа санхүүгийн болон татварын үүрэг, хариуцлага ББСБ-д үүсэхгүй бөгөөд уг оноог зөвхөн үйлчилгээний урамшуулал гэж үзнэ.
ГУРАВ. ХАРИЛЦАГЧ ТАЛЫН ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Харилцагч нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авах эрхтэй. Үүнд:
3.1.1. Dpay аппыг ашиглан ББСБ-ын гэрээт байгууллага байршиж буй гадаад улс орон руу мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, өөрт шилжиж ирсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авах эрхтэй.
3.1.2. Мөнгөн гуйвуулгын эрхээ түр хаалгах, нээлгэх, сэргээлгэх, цуцлах эрхтэй.
3.1.3. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээний талаар санал, гомдлоо шийдүүлэх эрхтэй.
3.1.4. Мөнгөн хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотойгоор ББСБ-аас тухайн гүйлгээний талаар мэдээлэл авах эрхтэй.
3.1.5. Өөрт холбогдох гүйлгээ, шилжүүлгийн талаар дансны хуулга авах эрхтэй.
3.1.6. Харилцагчийн гүйлгээний хуулгад үндсэн гүйлгээ, үйлчилгээний шимтгэл, хураамж, буцаалт, залруулга болон бусад холбогдох бичилт нь тухайн гүйлгээний шинж чанараас хамааран тусдаа бичилтээр харагдаж болно.
3.1.7. Мөнгөн шилжүүлэг хийгдсэн, тухайн мөнгөн хөрөнгийг хүлээн авагч этгээд хүлээн авсан талаар энэхүү Dpay апп болон гар утсандаа мессежээр хүлээн авах эрхтэй.
3.1.8. Үйлчилгээний зааварчилгаа авах эрхтэй.
3.1.9. Нууц үг, гүйлгээний ПИН кодоо солих, өөрчлөх эрхтэй.
3.2. Харилцагч нь энэхүү гэрээний дагуу дараах үүргийг хүлээнэ.
3.2.1. Dpay аппад бүртгүүлэхдээ ББСБ-д шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх.
3.2.2. Гадаад улс болон Монгол Улс дотор мөнгөн гуйвуулга болон гүйлгээ хийхдээ Dpay аппын нэрлэж заасан дансанд мөнгөн хөрөнгөө түр байршуулж, Dpay аппын зарласан шимтгэлийг төлөх үүрэгтэй.
3.2.3. Харилцагч нь Dpay аппаар үйлчилгээ авах үед өөрийн үлдэгдлийг ББСБ-ын систем дотооддоо ангилан бүртгэх, үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн тооцох, шимтгэл суутгах, буцаалт болон залруулга хийхийг зөвшөөрсөнд тооцно.
3.2.4. Гадаад улс руу шилжүүлэх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.
3.2.5. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс ББСБ нь харилцагчид тодорхой нууцлал бүхий кодыг Dpay апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд өгөх үүрэгтэй.
3.2.6. Хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнээс олсон орлого биш болохыг нотлох, хэрэв хөрөнгийн эх үүсвэр нь энэхүү үйл ажиллагаатай ямар нэгэн шалтгаанаар холбогдож болох тохиолдолд энэхүү Dpay аппыг ашиглахгүй байх үүрэгтэй.
3.2.7. Өөрийн Dpay аппын бүртгэл болон цахим гарын үсгийн нууцлалыг чанд хадгалах, гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх, өөрийн нууцлалыг хангаагүйн улмаас үүссэн хохирлыг хариуцах үүрэгтэй.
3.2.8. Өөрийн цахим гарын үсэг, бүртгэлийн нууц үгийг бусад этгээдэд алдсанаа мэдсэн, эсхүл сэжиглэж буй тохиолдолд нэн даруй нууц үгийг солих, энэ тухай ББСБ-д мэдэгдэх үүрэгтэй.
ДӨРӨВ. ББСБ-ЫН ЭРХ, ҮҮРЭГ
4.1. Харилцагчийн гадаад улс болон Монгол Улс дотор шилжүүлсэн мөнгөн гуйвуулгаас Dpay аппын тухайн өдрийн зарласан шимтгэл авах эрхтэй.
4.2. ББСБ нь үйлчилгээний шимтгэл, хураамжийг үндсэн гүйлгээнээс тусад нь суутгах, бүртгэх, харилцагчийн хуулгад тусдаа бичилтээр харуулах эрхтэй.
4.3. Харилцагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг ББСБ нөхөн төлүүлэх эрхтэй.
4.4. Хууль тогтоомжид заасан сэжигтэй гүйлгээ байх эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд харилцагчийн гүйлгээг хуульд заасан хугацаагаар зогсоох эрхтэй.
4.5. ББСБ нь МУТСТ шалгалт, хориг арга хэмжээ, сэжигтэй гүйлгээ, хэрэглэгчийн мэдээллийн зөрүү, системийн аюулгүй байдал, эрх бүхий байгууллагын шаардлага болон гэрээний зөрчлийн тохиолдолд харилцагчийн гүйлгээ, үлдэгдэл, цахим үйлчилгээний эрхийг түр түдгэлзүүлэх эрхтэй.
4.6. Төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд харилцагчийн мэдээллийг ил болгох эрхтэй.
4.7. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс ББСБ нь харилцагчдад тодорхой нууцлал бүхий кодыг бүртгэлтэй гар утас болон цахим шуудан хаягаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч тал нотлоогүй тохиолдолд тухайн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байх эрхтэй.
4.8. Харилцагч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй.
4.9. Харилцагчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд энэхүү гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
4.10. ББСБ харилцагчийн мэдээллийн нууцлал болон Dpay аппын тасралтгүй үйл ажиллагааг хариуцна.
4.11. Харилцагчид зөвлөгөө өгөх үүрэгтэй.
4.12. Харилцагчийн зөвшөөрөлгүй хийсэн гүйлгээ гэж мэдсэн тохиолдолд тухайн хөрөнгийг шилжүүлэхгүй байх үүрэгтэй.
4.13. Dpay аппын цахим аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
ТАВ. ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШ ГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
5.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн үзэгдэл, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн, нийтийг хамарсан халдварт өвчин, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, цахилгааны саатал, тасалдал, интернэтийн тасалдал, системд үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажил хаялт, гэнэтийн тог тасралт, сүлжээний доголдол зэрэг ББСБ- ын урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно.
5.2. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аль нэг тал нь энэхүү үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд тухайн хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж болно.
5.3. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн тал энэхүү нөхцөл байдлыг аль болох боломжит хугацаанд нөгөө талдаа мэдэгдсэнээр гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэж үзэж гэрээний 5.1, 5.2 дахь заалт хэрэгжинэ.
ЗУРГАА. ХАРИУЦЛАГА
6.1. Хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа болон гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг гэм буруутай тал өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцах үүрэгтэй. Харилцагч Dpay аппыг хэрэглэхээ больсон нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
6.2. Харилцагч нь залилан мэхлэх болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин ББСБ-д хохирол учруулсан тохиолдолд учирсан бүх хохирлыг харилцагчийн Dpay аппын нэрлэж, заасан дансанд байх мөнгөн хөрөнгөнөөс хууль тогтоомжид нийцүүлэн төлүүлнэ.
6.3. Мөнгөн гуйвуулгын нууцлалыг хангах үүднээс ББСБ нь харилцагчид тодорхой нууцлал бүхий кодыг Dpay апп болон бүртгэлтэй гар утсаар дамжуулан өгөх бөгөөд энэхүү кодыг мөнгөн хөрөнгийг хүлээн авагч талд өгөх үүрэгтэй. Энэхүү кодыг бусдад алдсаны улмаас өөр бусад гуравдагч этгээд тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан хариуцлагыг ББСБ хүлээхгүй.
6.4. ББСБ-ын үйл ажиллагаанаас үл хамааран гэрээгээр үзүүлэх үйлчилгээ саатсан тохиолдолд ББСБ хариуцлага хүлээхгүй.
6.5. Харилцагч нь энэхүү гэрээнд заасан өөрийн нөхцөл байдлыг буруу ташаа мэдээлснээс үүдэн шилжүүлгийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон бөгөөд ББСБ-ын зүгээс шилжүүлгийг нэгэнт шилжүүлсэн тохиолдолд гэрээтэй холбоотой маргааныг тухайн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн улсын хууль, шүүхийн байгууллагад гаргаж маргааныг шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн болно.
ДОЛОО. БУСАД ЗҮЙЛ
7.1. Талууд энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
7.2. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах маргааныг талууд нэн тэргүүнд эвийн журмаар харилцан тохиролцож, эс тохиролцоонд хүрвэл ББСБ-ын шүүхийн харьяаллын дагуу шийдвэрлүүлнэ.
7.3. Энэхүү гэрээтэй холбоотой аливаа мэдэгдэл, албан бичиг, хүсэлтийг ББСБ нь харилцагчид Dpay аппаар хүргэснээр, харин харилцагч нь ББСБ-ын албан ёсны хаягаар хүргүүлснээр талууд хүлээн авсан, мэдсэн гэж үзнэ.
7.4. Харилцагчийн гүйлгээний мэдээллийг бид 5 жил ба түүнээс дээш хугацаагаар хадгална.

