Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд

2019 он – Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан ирээдүйн залгамж хойч үе болох хүүхэд, багачуудын санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор Таван Эрдэнэ Холбоо НҮТББ болон төрийн бусад байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 3,000 гаруй хүүхдэд нэрийн хуримтлалын данс нээж, хуримтлалын ач холбогдлыг таниулах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэв.
2020–2021 он – КОВИД-19 цар тахлын үед хэрэгжсэн "Цар тахалыг хамтын хүчээр даван туулъя" үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийг дэмжих, нийгмийн хариуцлагын чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллав.
2021 он – "Бяцхан зүрх" сайн үйлсийн аяны хүрээнд БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан бяцхан охины эмчилгээний зардалд хандив өргөж, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцов.
2022, 2025 он – Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 58 дугаар зарлигаар хэрэгжиж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн-ийг дэмжин, эх орныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын хамт олноороо мод тарих аянд идэвхтэй оролцож, мод тарив.
2022–2023 он – Хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, нийгмийн сайн сайхныг дэмжих зорилгоор "Ид шидийн орон" төсөлд хандив өргөж, хүүхэд, залуучуудад чиглэсэн сайн үйлсийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулав.
2024 он – Өвөлжилт хүндэрч, зудын эрсдэлд өртсөн малчдад тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Улаан Загалмай Нийгэмлэг-тэй хамтран хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд оролцож, малчдадаа дэмжлэг үзүүлэв.